Нууцлал
Юу хадгалдаг вэ
Төрсөн он, сар, өдөр, таван асуултын хариулт, хайж буй хүний хүйс. Хэрэв бичсэн бол нэр, «хамгийн хэцүү зүйл» гэсэн өгүүлбэр, хосын тохиролд оруулсан хүний төрсөн өдөр ба нэр.
Утасны дугаар, и-мэйл, нууц үг асуудаггүй, хадгалдаггүй.
Хэнтэй хуваалцдаг вэ
Төлбөрийг wire.mn боловсруулна: картын, банкны мэдээлэл манайд ирдэггүй.
Захидал нээгдсэний дараа хөрөг зурах, өгүүлбэрт чинь хариу бичихийн тулд Google Gemini руу таны бичсэн өгүүлбэр, ойролцоо нас, хүйс, ордын мэдээллийг илгээнэ. Нэр, төрсөн өдрийг бүтнээр нь илгээхгүй.
Хэмжилт
Сайтыг сайжруулах, зар сурталчилгааны үр дүнг хэмжихийн тулд Google Analytics болон Meta Pixel ашигладаг. Тэд хуудас үзсэн, асуулга эхлүүлсэн, төлбөр хийсэн гэх мэт үйлдлийг cookie-гоор бүртгэнэ. Таны хариулт, төрсөн өдөр, бичсэн өгүүлбэрийг тэдэнд илгээдэггүй.
Захидлын холбоос
Захидал санамсаргүй урт холбоосоор нээгдэнэ. Холбоос мэдсэн хүн захидлыг уншиж чадах тул хувийн байлгаарай. Энэ утсанд холбоос автоматаар хадгалагдана.
Устгуулах
Захидлаа устгуулах бол холбоосоо илгээгээд хүсэлт гаргана уу.